ЗОРЧИГЧДЫН ХАЛУУН ХЭМЖИХ ТЕРМОКАМЕРЫГ ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГТ НЭМЖ БАЙРЛУУЛЛАА

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Манай аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэдийн биеийн байдал хэвийн байна. Алтанбулаг боомтоор 241 тээврийн хэрэгслээр 483 Монгол, 63 гадаад нийт 483 зорчигч орж ирсэн. Үүнээс 483 зорчигчийн биеийн халууныг хэмжин 483 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Алтанбулаг боомтоор орсон нийт зорчигчдод Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид зөвлөмж өгч ажиллаж байна. 171 тээврийн хэрэгслээр 309 Монгол, 71 гадаад нийт 380 зорчигч гарсан. Гарсан нийт 380 зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг хүргүүлсэн.
Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг Сүхбаатар өртөөн дээр 21:30 цагт Монгол 44, гадаад 25 нийт 69 зорчигчтой ирсэн. Сүхбаатар боомтын гарах чиглэлд зөрчил илрээгүй.
Улсын онцгой комиссийн гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Алтанбулаг боомтод ажиллалаа. Улсын Онцгой комиссоос өгсөн зорчигчдын халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлууллаа. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хилийн нэвтрэх цэг дээр авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 08-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 144, суудлын 42, автобус 15, дугуйтай гадаад иргэн 1, нийт 202 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 295 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Халдварын голомт бүс нутгаар дамжин ирж тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийг 7 цэгт 14 албан хаагч хамгаалалтад авч ажиллаж байна.
Шаамар сум Дулаанхааны 4 зам, Баянгол сумын байнгын хяналтын 506 тээврийн хэрэгсэл, 1421 зорчигчийг бүртгэн хяналтын хуудас бөглүүлэн санамж бичиг тараан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгууллагуудын ойр орчмын хог хаядлыг бүх нийтээр цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Тусгаарлагдан ажиглалтанд байгаа хэрэглээний хог хаягдлыг, эмнэлгийн байгууллагаас хэрхэн утсгаж байгаад аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Шүүх шинжилгээний албанаас томилогдсон ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдалд заавар зөвлөн өгч ажиллаад байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС