ОНЦГОЙ КОМИССЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Сургууль, цэцэрлэгийн хөл хориг ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.

-Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.

-Теле хичээлийг зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл явуулна.

-Сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулна.

-Их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8, 9-ны өдөр цахимаар явуулна.

-Есдүгээр анги төгсөж байгаа сурагчдыг улаан шугамаар хасахгүй.

-Эрээн, Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын 50 иргэнийг авчирна.

-Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэнэ.

-Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж амны хаалт зүүгээгүй, олон нийтийн газарт шүлсээ хаясан иргэдэд хариуцлага тооцно.

-Онцгой нөхцөл үүссэн гэж үзвэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.