ӨНӨӨДӨР АЛТАНБУЛАГ БООМТООР ОРЖ ИРСЭН УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН 49 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГҮНИЙ ХЯНАЛТАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг боомтоор Олон Улсын ачаа тээврийн хэрэгслийг Монгол Улс руу нэвтрүүлэн хяналт хамгаалттайгаар явуулах, буцаах үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн цэргийн анги, Гааль, Цагдаагийн байгууллагууд хамтран гүйцэтгэж байна.
Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны 04 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээгээр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 30 тээврийн хэрэгслийн 8 Монгол , 22 гадаад жолооч, Орхон аймагт ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 1 Монгол, 3 гадаад, Дархан-Уул аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 Монгол жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 14 тээврийн хэрэгслийн 3 Монгол, 11 гадаад жолооч нийт 13 Монгол , 36 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг тандалт, шинжилгээнд хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 49 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ. Ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлэн ажиллаж байна. Хяналт, тандалт үргэлжилж байна.
Сэлэнгийн төрийн албан хаагчид энэ цаг хугацаанд өндөр хариуцлага дор ажиллацгааж байна.