СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ш.ОРГИЛ: ТА БИД ЭЕРЭГ БАЙЖ ХАМТЫН ХҮЧЭЭР ЭНЭ АЮУЛТ ӨВЧНИЙГ ДАРЖ, ДАВАН ГАРАХ ХЭРЭГТЭЙ

-Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс дахин хэн нэгнээс коронавирусын тохиолдол бүү илрээсэй гэж бид бүхий л чадлаараа ажиллаж байна. Улсын онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд манай аймагт ирж зөвлөн тусалж хамтран ажиллаж байна.

Бид маршрутыг тогтоож, баталгаажуулахаар цаг наргүй, унтах завгүй ажиллаж байна. Яаравчлан нийтэд зарлах арай л болоогүй байна.

Ард иргэд та бүхнээсээ хүсэхэд, хамгийн гол нь өвдсөн хүмүүсийнхээ сэтгэлзүйг дэмжээд өгөөрэй. Өвчин авсанаа ч мэдээгүй явсан тэр хүүхэд, өндөр настан, багшид буруу байхгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Та бид эерэг байж хамтын хүчээр энэ аюулт өвчнийг дарж, даван гарах ийм цаг үетэй нүүр туллаа.

Онцын шаардлагагүй бол шаардлагатай байсан ч гарах хөдөлгөөнөө хорьж гэртээ байцгаа. Гарсан ч ганцаараа гар. Авто машины хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоогоорой. Цагдаа, Онцгойгийн ажилчдын тавьж байгаа шаардлагагыг биелүүлж, ажлыг нь хүндэтгээрэй. Таны эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа шүү гэдгийг та бүхэн минь ойлгоорой.