СУМДЫГ БҮСЧЛЭН ТУХАЙН БҮС НУТАГТ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ БАЙРШЛУУДАД “ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВАХ БАГ”-УУДЫГ БАЙРШУУЛЛАА

-Аймгийн Онцгой комиссоос аймаг, орон нутгийнхаа нөхцөл байдал, иргэдийнхээ хүсэлт, хэрэгцээ шаардлагыг Улсын онцгой комисст танилцуулж ажилласны үр дүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Мандал, Сүхбаатар сумдаас бусад сумдын иргэдийг нийслэл болон бусад орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 12-р сарын 08-ны өдрөөс нээхээр боллоо.

-Аймгийн Онцгой комиссоос нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөлгөөнд оролцуулахаар “Албан даалгавар” гаргаж, сумдын Онцгой комисст хүргүүллээ.

Иргэд хөдөлгөөнд оролцохдоо тухайн сумынхаа Онцгой комисст бүртгүүлж, нэгдсэн зохион байгуулалттайгаар түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүдэд шинжилгээндээ хамрагдан зорчих эрх нь нээгдэнэ.

-Сумдыг бүсчлэн тухайн бүс нутагт хамгийн боломжтой байршлуудад “Түргэвчилсэн шинжилгээ авах баг”-уудыг байршууллаа.

-Алтанбулаг, Мандал, Сүхбаатар сумын тухайд хүндэтгэн үзэх шалтгаан буюу УОК-ын зөвшөөрсөн 18 төрлийн шалтгааныг харгалзан PCR-ийн шинжилгээний дагуу нийслэл болон бусад орон нутагт зорчуулж байна.

-Өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүс, сум болох 14 сумын иргэд өөр хоорондоо шилжилт хөдлгөөн хийхдээ заавал шинжилгээнд хамрагдалгүйгээр тухайн бүс нутаг дотроо асуумжийн хуудас бөглөн зорчиж болно.

-Хөдөлгөөнд оролцогч иргэд сумынхаа Онцгой комисст бүргүүлж, хаашаа, аль сумруу, ямар зорилгоор хэдий хугацаанд явж байгаагаа заавал мэдэгдэнэ. Бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай.

-Дулаанхаан тосгонд дам хавьтал бүртгэгдсэн тул өнөөдрөөс эхлээд 11-г хүртэлх хугацаанд хөдөлгөөний түр хязгаарлалт хийхээр аймгийн ОК-ын тогтоол гарлаа.

-Өчигдөр Улаанбаатар хотоос аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг эхлүүлсэн. Иймд голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, 14 хоног гэрийн дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

-Коронавирусын тохиолдлын тоо өдөр ирэх тусам буурч байгаа хэдий ч Сүхбаатар сумын иргэд та бүхэн тайвширч болохгүй. АОК-оос гаргасан тогтоолыг хэрэгжүүлэн, гэр гэртээ байна уу.

-Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо 1-ээр нэмэгдэж 204 боллоо. Энэ 1 тохиолдол Сүхбаатар сумын 3-р багт бүртгэгдсэн, өмнөх тохиолдлын ойрын хавьтал болох 43 настай эмэгтэй байна.

Сүхбаатар суманд 199, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 тохиолдол байна.

-Ойрын 1475, дам 862, нийт 2337 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

-Түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар сумын 18795, бусад сумдын 15152 нийт 33917 хүнийг хамруулаад байна.

-12-р сарын 07-ны өдөр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/ 444 хүний сорьц авч, өссөн дүнгээр 11222 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

-“Болд төмөр ерөө гол” компаний 320 ажилтныг шинжилгээнд хамрууллаа.

Сүхбаатар сумын иргэдэд ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн, зөвлөгөө авахад зориулж 95-900-103, 95-916-103 тусгай дугаарын утсыг 24 цагаар дуудлагаар ажиллуулж байна.

-Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэгний 292 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 6 галт тэрэг 167 воганыг нэвтрүүллээ.

-“Алтанбулаг” боомтын хяналт шалгалтын талбайд импортын 13, жолооч нь тусгаарлагдсан 7 нийт 20 автомашин байрлаж байна. ОХУ-ын Хиагт авто замын боомтод 60 орчим ачааны автомашин дугаарлан 11 хонож байна.

-Аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 772.215 метр квадрат талбайд голомтын болон урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавин ажиллаж байна.

-Улс,аймаг, сумынхаа Онцгой комиссуудын шийдвэрийг мөрдөж, халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамтдаа хамгаалцгаая.

САЙХАН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.