УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ МӨРДӨЖ, САЙХАН ЦАГИЙГ ХАМТДАА БҮТЭЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Алтанбулаг, Сүхбаатар сумд төмөр зам болон авто замын боомтуудаараа Монгол түмнийхээ нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг татан авах ажиллагааг тасалдуулахгүй явуулж байгаа учир бид бүхэн өндөр эрсдэл дунд хэвээр байгаа гэдгээ Сэлэнгэчүүд, тэр дундаа Сүхбаатарчууд та бүхэн ойлгоорой.
Байдал ийм байгаа учир аймгийн Онцгой комиссоос иргэдийнхээ хөдөлгөөнийг сийрэгжүүлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ авто машины дугаарт тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцох шийдвэрийг гаргаад байна.
Аюулт вирусыг бүрэн арилгахад иргэн таны оролцоо, иргэний хариуцлага хамгаас чухал учир Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж, сайхан цагийг хамтдаа бүтээхийг уриалж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС