УРСГАЛ УСНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Аймгийн ОБГ-аас Шаамар суманд зохион байгуулж байгаа "Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль"-ийн нээлтэд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дадлага, сургуульд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Хилийн 0101, 0243 дугаар ангийн нийт 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Тус дадлага сургуулийн зорилго Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, алба хаагчдад урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгчид тусламж үзүүлэх болон дадлага эзэмшүүлэхэд оршиж байна.