АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС АЛТАНБУЛАГ СУМЫН УУРЫН ЗУУХАНД НЭН ШААРДЛАГАТАЙ ЗУУХНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА
Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Алтанбулаг суманд “шүдний өвчин” болдог нэг асуудал бол халаалт. Ийм ч учраас тус сумын уурын зууханд зайлшгүй шаардлагатай байгаа шинэ зуухны асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэж өгсөн бөгөөд байршуулалтын ажил ид хийгдэж байна.
Шинэ зуухыг байршуулж холболтын ажлыг дуусгаснаар халаалтыг 10-р сарын 01 гэхэд эхлүүлэхээр гүйцэтгэгч байгууллага ажиллаж байгаа ажээ.
Аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж: “Сумын удирдлагын гол асуудал бол халаалт дулаан учир уурын зуухны засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, үйл ажиллагааг жигдэртэл онцгой анхаарал хандуулж “үдээтэй” мэт дэргэд нь байж, хүн хүч бололцоотой бүхнээр хамтарч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болголоо.