Байгаль орчны газрын 9 сарын мэдээ
2014 оны 10-р сарын 03, Баасан гариг, 13:01
 
1. Шаамар сумын 4-н замын хяналтын постод Алтанбулаг, Шаамар, Ерөө, Жавхлант зэрэг сумдын байгаль хамгаалагч нар, Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран хуваарийн дагуу хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох талаар хяналт тавьж ажилласан.
 
2. Аймгийн Засаг даргын 2014 оны А/363 тоот “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг гарган сумдад хүргүүлсэн.
 
3. Ойн салбар үүсч хөгжсний 90 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.
 
4. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын А-204 тоот тушаалаар Устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис, Аюултай хог хаягдлын эх үүсвэрийн тооллого хийж БОНХЯ-нд хүргүүлсэн. Тооллогоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 35 байгаагаас 14 сургууль химийн бодис ашиглаж байна. Эдгээр сургуулиудад устгах шаардлагатай 304 төрлийн бодис, нэр төрөл тодорхойгүй 61 бодис, нийт 365 бодис сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байна. Устгах шаардлагатай химийн бодисын нийт хэмжээ ерөнхий боловсролын сургуульд 947,619 кг орчим байна. Мөн аж ахуй нэгж, байгууллагуудад хадгалагдаж байгаа устгах шаардлагатай бодисын нийт хэмжээ 25295.4 кг бодис тоологдсон байна. / 2014 оны 09 сарын 11-ны өдрийн байдлаар /