“Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг бичил уурхайн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь” сургалт
“Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг бичил уурхайн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь” сургалт энэ сарын 15,16-ны өдрүүдэд аймгийн төвд боллоо. Бичил уурхай эрхлэгчдийн орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оролцогч талуудын хүний эрх, эрхэд суурилсан хандлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, талуудын хамтын ажиллагаа, түншлэлийн үйл ажиллагаанд уг арга зүйг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг, дүн шинжилгээ хийх ур чадвар олгох, хандлагад нөлөөлөхөд энэхүү сургалтын зорилго оршиж байна.
 
Аймгийн ЗДТГ, Хүний эрх хөгжлийн төв, АНУ-ын Азийн сан, Уул уурхайн яам хамтран зохион байгуулж байгаа сургалтанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын албан хаагчид, газар, хэлтсийн дарга нар, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчидтэй сумдын удирдлагууд оролцлоо.