“НОГООН СЭЛЭНГЭ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ”

Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн энэ жил 2 дахь жилдээ айл өрх, албан байгууллагуудын дунд эрчимтэйгээр үргэлжилж байна. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь 7 хоногийн Бямба гаригт “Бүх нийтээр мод тарих өдөр” тохиодог. Аймгаас зарласан “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд бүх нийтээр мод тарих өдрөөр буюу 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийн БЯМБА гаригт хувь хүн, айл өрх, албан байгууллагууд идэвхи санаачлага гарган өөрийн оршин байгаа орчин тойрноо олон төрөл зүйлийн мод, зүлэг, цэцгээр баяжуулан ногооруулахыг уриалж байна. Та бидний бий болгосон ногоон хот бидний үр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө билээ.