"Газар хөдлөлтийн гамшгийн үеийн бэлэн байдал" сэдэвт сургалт зохион байгууллаа

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан албан хаагчдад энэ сарын 14-ны өдөр "Газар хөдлөлтийн гамшгийн үеийн бэлэн байдал" сэдэвт сургалтыг аймгийн ОБГ-аас зохион байгуулсан байна. уг сургалт нь Газар хөдлөлтийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, шуурхай хариу арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагатай харилцан хамтын ажиллагааг тодотгох, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага олгох зорилго дор зохион байгуулагджээ.