ИРГЭН М.ГАНБААТАР ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил галын улмаас орох орон гэргүй болсон Дулаанхаан тосгоны иргэн М.Ганбаатарын гэр бүлд шалтай 5 ханатай өргөө цагаан гэрийг гутал хувцас, ахуйн бараа бүтээгдэхүүний хамт гардуулан өглөө. Гэр болон бусад хэрэгцээт бараа бүтээгдэхүүний зардлыг аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө шийдвэрлэлээ.