УИХ-ын ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ ОРОХ ОРОН БАЙРГҮЙ БОЛСОН 4 ӨРХИЙГ ГЭРТЭЙ БОЛГОЛОО

Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд угсармал 4 айлын орон сууц галд өртөж 4 өрх өмссөн хувцастайгаа үлдэн орох орон гэргүй болсон золгүй үйл явдал тохиосон. Сумын ард иргэд, төр төсөв, хувийн аж ахуйн нэгж байгууллагууд сайн санааны аян өрнүүлж эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж байна.

Энэ л цаг мөчид УИХ-ын эрхэм гишүүн, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ найз нөхдийн хамт санаачлага гарган дээрх 4 өрхөд өргөө цагаан гэрийг тусламж болгон илгээснийг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.