АЙМГИЙН ДАРГА НУТГИЙН ХҮҮДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сонсгол хэл ярианы бэрхшээлтэй ч өөрийгөө ялж, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй тууштай зүтгэж яваа уулчин, дугуйчин Сайхан сумын иргэн Ч.Мөнгөндалайг хүлээн авч уулзлаа. Ч.Мөнгөндалай Европын 7 оргил уулсын нэг Elbrus оргилд авирахад аймгийн даргаас дэмжлэг хүссэн юм. Түүний эр зориг, хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг хүндэтгэж аймгийн Засаг дарга Ш.Оргил 2 сая төгрөгийн дэмжлэгийг шийдвэрлэж, зорьсон зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөлөө.