ҮЕРИЙН УЛМААС ОРОХ ОРОН БАЙРГҮЙ БОЛСОН 2 ӨРХӨД ГЭР ОЛГОЛОО

Аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргилоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сүхбаатар суманд болсон үерийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон 3-р багийн Т.Цогтсайхан, 6-р багийн Н.Саруул-Эрдэнэ нарын өрх айлуудад өргөө цагаан гэрийг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа гардуулан өглөө. Буяны цагаан үйл түгэн дэлгэрэх болтугай.