ЦАГААННУУР СУМЫН ЗДТГ-ААС ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ӨРХҮҮДИЙГ ТҮЛЭЭ НҮҮРСЭЭР ХАНГАЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГ-аас төсөвт байгууллагуудын өрх толгойлсон эмэгтэйчүүд болон ганц бие өндөр настнуудад тусламж үзүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус сумын зорилтот бүлгийн 30 өрх хамрагджээ. Тэдгээр өрхөд 10 портер түлшний мод, 25 тн нүүрсийг хуваан олгосон байна. Тусламжийн энэхүү үйлсэд “Сэлэнгэ Энергио” ОНӨААТҮГ, УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэр, “Бүтээлийн нуур” ХХК, Түшиг сумын “Улаан-Овоо”-ны нүүрсний уурхайн хамт олон хамтран оролцож тусламжийн гараа сунгажээ.