- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Нийгэм, э/з
Өнөөдөр аймгийн Засаг Ш.Оргил тусгай хэрэгцээт /хөгжлийн бэрхшээлтэй/ хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Аймгийн даргын зүгээс эдгээр хүүхдийг нийгэмшүүлэх, хамтдаа хөгжих ямар нэг газрыг байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэл яриа, хараа, сонсгол, сэтгэц, мэдрэл, даун гэх мэт тусгай хэрэгцээт 300 гаруй хүүхэд байдаг ажээ. Эдгээрийн 100 гаруй нь аймгийн төв дээр амьдардаг байна. Ийм хүүхэдтэй эцэг эхчүүдийн хэн нэгэн нь ажил хийх боломжгүй, хүүхдээ байнгын асрамжинд харж гэртээ байдаг нь бодит байдал.
...”Аав ээж нь ажил төрлөө амжуулахдаа үлдээгээд явж болдог, хүүхдүүдийг харж хамгаалдаг тийм орчин нөхцлийг бүрдүүлсэн газар байвал илүү тохиромжтой. Тэнд нь үзэж харах юмтай, эмч, багштай, өөрсдөд нь тохирсон орчин байх хэрэгтэй. Энэ санаагаа ажил болгоё гэж бодож та бүхэнтэй уулзаж, саналыг тань сонсохыг хүссэн юм” хэмээн аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлж байлаа. Эцэг эхчүүдийн төлөөлөл ч өөрсдийн санал бодлоо хэлж харилцан ярилцлаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.