“БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Өнөөдөр аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газраас баьж байгаа бодлого, холбогдох хууль, журмыг сурталчлах, хэрэгжүүлэх, бичил уурхай эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бичил уурхай эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд бичил уурхайтай сумдын ИТХ, Засаг дарга, холбогдох агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.