- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Нийгэм, э/з
Жилдээ 28000-30000 тонн нүүрс хэрэглэж хэрэглэгчидээ дулаанаар хангадаг “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГазар 8 өдрийн нөөцтэйгээр ажиллаж байна. Улаан-Овоогийн уурхайтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа үйлдвэрийн газарт өдөр бүр 10 гаруй машин нүүрс бууж байна. Тус үйлдвэр энэ жил 250 аж ахуйн нэгж, 1800 гаруй айл өрхийг дулаанаар хангана. Үйлдвэрийн 4 зуухнаас одоо 2 зуух ажиллаж байна. Дулаан муу, халахгүй байна гэсэн гомдол 1968 оноос хойш баригдсан барилгуудын иргэдээс голлон гардаг гэнэ. Дээрх байрнуудын дотор монтаж муудаж солих шаардлагатай болсон, иргэд өөрсдийн дураар монтажаа өөрчилсөн зэрэг шалтгаан нөхцлөөс дулааны доголдол үүсдэг байна. Халаалт дулаантай холбоотой гомдол гардаг цэнхэрийн 15, 17, 20, гурилын 29, төмөр замын 5-р 58, 4-р 58-р байрууд, “Сэлэнгийн долгио” чуулга, ХААН банк, Прокурорын шинэ байрнуудын 80-ын шугамыг 125-ын шугам болгож өргөтгөх ажлыг энэ жил үйлдвэрийн газрынхан өөрсдийн дотоодын нөөцөөр хийж, нийтдээ 100-450 м хүртэл хос шугамыг томсгосон байна.