Сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах-Сэлэнгэ,Цагааннуур сум

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2014.03.31

Тендер шалгаруулалтын нэр: Сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах-Сэлэнгэ,Цагааннуур сум”

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-42/2014

         Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулаанд холбох,                  цэвэрлэх байгууламж байгуулах-Сэлэнгэ,Цагааннуур сум” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 60,000,000 /Жаран сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэхГадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597