ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.04.18

Тендер шалгаруулалтын нэр: Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх”

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-29/2014

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх” -ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

1.Багц№1-“Зүүнбүрэн суманд ойжуулалт хийх”

2.Багц№2-“Баянгол суманд ойжуулалтхийх”

3.Багц№3-“Баруунбүрэн суманд ойжуулалт хийх”

4.Багц№4-“Сант суманд ойжуулалт хийх”

5.Багц№5-“Орхонтуул суманд ойжуулалт хийх”

6.Багц№6-“Сүхбаатар сум, Орхон суманд ойжуулалт хийх”

7.Багц№7-“Шаамар сум, Жавхлант суманд ойжуулалт хийх”

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт 20 сая төгрөгөөс дээш байх

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгон ирүүлж буй төсөвт өртгийн 30% -аас дээш байх

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012он-2013он/

- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг 20 сая төгрөгөөс дээш

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Ойн мэргэжлийн байгууллагын эрх”

        Тендерийн хамт багцуудад доорхи дүн бүхий тендерийн баталгаа ирүүлнэ.

        1.Багц№1-“Зүүнбүрэн суманд ойжуулалт хийх”-625,500 төгрөг

        2.Багц№2-“Баянгол суманд ойжуулалтхийх”-139,000 төгрөг

        3.Багц№3-“Баруунбүрэн суманд ойжуулалт хийх”-1,042,500 төгрөг

        4.Багц№4-“Сант суманд ойжуулалт хийх” -695,000 төгрөг

        5.Багц№5-“Орхонтуул суманд ойжуулалт хийх”-417,000 төгрөг

        6.Багц№6-“Сүхбаатар сум, Орхон суманд ойжуулалт хийх”-104,250 төгрөг

        7.Багц№7-“Шаамар сум, Жавхлант суманд ойжуулалт хийх”-451750 төгрөг

Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэхГадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх:Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597