ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь “Агнуур зохион байгуулалт хийх ажил”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

- Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт агнуур зохион байгуулалт, менежмент төлөвлөгөө боловсруулах, ан амьтны зүйлийн бүрдэл, нөөц, нягтшил, нөхөн үржлийн чадавхи, нас, хүйс, сүргийн бүтэц, байршил, тархац нутаг, шилжилт хөдөлгөөнийг тогтоох

- Агнуур зохион байгуулалт, менежмент төлөвлөгөө боловсруулдаг байгаль орчны мэргэжлийн байгууллага байх

- Хэрэгжүүлэх хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэх

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ.Үүнд:

- Аж ахуйн нэгжийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар наториатаар баталгаажуулсан

- Аж ахуйн нэгж байгууллагын товч танилцуулга

- Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан /2012он, 2013он/ аудитаар баталгаажуулсан байх

- Ижил төрлийн ажил хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл сүүлийн 2 жил 2012он, 2013он / Ажлын гэрээ, хүлээлгэн өгсөн актын хуулбар/

- Тухайн мэргэжлийн байгууллагад ажиллаж буй боловсон хүчний чадварын мэдээлэл /уг төслийг хариуцаж ажиллах мэргэжлийн ажилтнууд нь тухайн байгууллагад 2 жилээс дээш ажилласан байх, төсөлд ажиллах бусад ажилтнуудын туршлагын мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар наториатаар баталгаажуулсан байх/

- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 09.00-18.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын байр

өргөтгөлийн 1 давхарт №121 тоот өрөө

Утас: 7036-3598, факс:7036-3597