Мандал сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.04.29

Тендер шалгаруулалтын нэр: “Мандал сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ”

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-28/2014

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос ““Мандал сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ”-ний ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Доорхи чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байх

Борлуулалтын хэмжээ: 2012он, 2013оны жилийн дундаж нь 50 сая төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 20 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо –Сүүлийн 2 жил 2012он, 2013он

Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг: 50 сая төгрөгөөс багагүй байх

Тендерийн хамт 850,000 /Найман зуун тавин мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 дугаар сарын 30-ныөдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэхГадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597