“Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх”

 

Огноо: 2014.05.14

Тендер шалгаруулалтын нэр: “Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн

ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-30/2014

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь100,000 /зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 50,000,000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 25,000,000 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2013 оны жилийн эцэс, 2014 оны эхний улирал/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50,000,000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай / Ойн хөнөөөлт шавьж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх ойн мэргэжилийн байгууллага /

Тендерийн хамт 880,000 /Найман зуун наян мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба