“Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол барих”

Огноо: 2014.05.23

Тендер шалгаруулалтын нэр: “Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол барих

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-06/2014

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол барих”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь100,000 /зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 150,000,000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80,000,000 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2013 оны жилийн эцэс, 2014 оны эхний улирал/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150,000,000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

ЗТБХБЯ-ны 2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах тусгай зөвшөөрөл

 

Тендерийн хамт 2,491,026 /Хоёр сая дөрвөн зуун ерин нэгэн мянга хорин зургаан / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба