Сүхбаатар сумын салхит 3-р багт тойрог зам тавих

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.07.04

Тендер шалгаруулалтын нэр: “Сүхбаатар сумын салхит 3-р багт тойрог зам тавих

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-27/2014

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүхбаатар сумын салхит 3-р багт тойрог зам тавих”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 50,000,000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30,000,000 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50,000,000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт 804,739 /Найман зуун дөрвөн мянга долоон зуун гучин есөн төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597