Сумдын интернет холболт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.07.24

Тендер шалгаруулалтын нэр: “Сумдын интернет холболт

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-44/2014

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сумдын интернет холболт”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 60 сая төгрөг ба түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2012 он, 2013 он, 2014 оны эхний улирал/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 60 сая төгрөг ба түүнээс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:ШаардлагатайХарилцаахолбоонычиглэлээрүйлажиллагааэрхлэх "Б" ангилалынтусгайзөвшөөрөл- /Харилцаахолбоонысүлжээ, дэдбүтцийнсуурилуулалт, засварүйлчилгээ/ -ийн хуулбар нотариатаар баталгаажуулсан байх /

Тендерийн хамт

Багц дөрөв -925,204/Есөн зуун хорин таван мянга хоёр зуун дөрвөнтөгрөг/

төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 дугаар сарын 25-ныөдрийн10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597цахим хаяг: selenge_haaa@yahoo.com