“Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол барих”

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2014.08.08

Тендер шалгаруулалтын нэр: “Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол барих

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-06/2014

 

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол барих”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тулwww.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 150 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил / 2012 он, 2013 он, 2014 оны эхний улирал/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150 сая төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ЗТЯ-ны 2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах

 

Тендерийн хамт 2,491,026 /Хоёр сая дөрвөн зуун ерин нэгэн мянга хорин зургаан/ төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргана.

 

Тендерийг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

 

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597