”Сургуулийн барилга, спорт заалны барилгын нэмэлт санхүүжилт /Сэлэнгэ, Сүхбаатар/”

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.09.23

Тендер шалгаруулалтын нэр: ”Сургуулийн барилга, спорт заалны барилгын нэмэлт санхүүжилт /Сэлэнгэ, Сүхбаатар/”

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-50/2014

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сургуулийн барилга, спорт заалны барилгын нэмэлт санхүүжилт /Сэлэнгэ, Сүхбаатар/”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 280 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 140 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил / 2012 он, 2013 он, 2014 оны 2 дугаар улирал/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 280 сая төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Барилга хот байгуулалтын яамны 2.1.1 Барилга засвар, засал чимэглэл, орчны тохижилт , 2.2.1 Барилга дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар сүлжээний угсралт –ын тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт 4,500,000 /Дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргана.

Тендерийг 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597