Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутанд орон сууц худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо :2015.03.11

Тендер шалгаруулалтын нэр: Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутанд орон сууц худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-45/2014

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутанд орон сууц худалдан авахыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /Тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн нэг жилийн борлуулалт 50,000,000 /тавин сая төгрөг/ ба түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:35,000,000 /Гучин таван сая төгрөг/ ба түүнээс дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн нэг жил-2014 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Аль нэг жилийн хэрэгжүүлсэн ажлын өртөг 50,000,000 /тавин сая төгрөг/ ба түүнээс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.

Тендерийн хамт 700,000 /Долоон зуун мянган төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 15минутанд нээнэ.

Гадаадын этгээдтендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэхГадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх.Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597 selenge_haaa@yahoo.com