“Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн гадна инженерийн шугамын засвар”

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015.03.20

Тендер шалгаруулалтын нэр: “Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн гадна инженерийн шугамын засвар

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-08/2015

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн гадна инженерийн шугамын засвар” -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 60 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил / 2012 он, 2013 он, 2014 оны жилийн эцсийн тайлан/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 60 сая төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт 946,653 /Есөн зуун дөчин зургаан мянга зургаан зуун тавин гурван/ төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргана.

Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597, selenge_haaa@yahoo.com