Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь “Орхон сумын 5км хатуу хучилттай замын зураг төсвийн үнэ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь “Орхон сумын 5км хатуу хучилттай замын зураг төсвийн үнэ” -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Сэлэнгэ аймгийн Орхон суманд 5км хатуу хучилттай зам тавих ажлын зураг төсвийг гүйцэтгэх болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагаас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар өргөтгөлийн 1-р давхарт

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба

121 тоот өрөө Утас:7036-3598