“Стандартчилал хэмжил зүйн хэлтэст цахилгааны 1 фазын тоолуур баталгаажуулах зөөврийн эталон төхөөрөмж худалдан авах”

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Стандартчилал хэмжил зүйн хэлтэст цахилгааны 1 фазын тоолуур баталгаажуулах зөөврийн эталон төхөөрөмж худалдан авах” барааг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын байр өргөтгөлийн 1-р давхарт 121 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунтуул, утас 7036-3598, факс 7036-3597 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 15 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын байр өргөтгөлийн

1-р давхарт 121 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунтуул,

утас 7036-3598, факс 7036-3597