Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015.03.25

Тендер шалгаруулалтын нэр: Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх”

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-12/2015

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх /га/” -ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

 

1.Багц№1-“Алтанбулаг суманд ойжуулалт хийх”

2.Багц№2-“Баянгол суманд ойжуулалтхийх”

3.Багц№3-“Зүүнбүрэн суманд ойжуулалт хийх”

4.Багц№4-“Хушаат суманд ойжуулалт хийх”

5.Багц№5-“Сайхан суманд ойжуулалт хийх”

6.Багц№6-“Түшиг суманд ойжуулалт хийх

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн/2012он, 2013он, 2014он/ дундаж борлуулалт 10 сая төгрөгөөс дээш байх

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгон ирүүлж буй төсөвт өртгийн 30% -аас дээш байх

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2012он, 2013он,2014он/

- Сүүлийн гурван жилд/2012он, 2013он, 2014он/ хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг аль нэг жилд 6 сая /Зургаан сая/ төгрөгөөс дээш

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Ойн мэргэжлийн байгууллагын эрх”

Тендерийн хамт багцуудад доорхи дүн бүхий тендерийн баталгаа ирүүлнэ.

 

1.Багц№1-“Алтанбулаг суманд ойжуулалт хийх”-417,000 төгрөг

2.Багц№2-“Баянгол суманд ойжуулалтхийх”-278,000 төгрөг

3.Багц№3-“Зүүнбүрэн суманд ойжуулалт хийх”-417,000 төгрөг

4.Багц№4-“Хушаат суманд ойжуулалт хийх” -278,000 төгрөг

5.Багц№5-“Сайхан суманд ойжуулалт хийх”-695,000 төгрөг

6.Багц№6-“Түшиг суманд ойжуулалт хийх”-695,000 төгрөг

 

Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ныөдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх:Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх

Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597, selenge_haaa@yahoo.com