“Сүхбаатар сумын гурван замын уулзварын тохижилт”

ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүхбаатар сумын гурван замын уулзварын тохижилт”ын ажил гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 15 минутад цахим хэлбэрээр нээнэ.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, Утас:7036-3598, Факс: 7036-3597, майл хаяг: selenge_haaa@yahoo.com

 

Хүсэлтийн дагуу урилга илгээсэн аж ахуйн нэгжүүд:

1.Хүнх сэрвэн ХХК

2.Талхун арал ХХК

3.Хүчит сэлэнгэ ХХК