ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Эрүүл мэнд, эм хангамжийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг, ажлын байр нь холбогдох хууль, журам, сайдын тушаал, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт, үнэлгээ хийн дүгнэлт гаргах “Тусгай зөвшөөрлийн шинжээч”-ийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;
  2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн, байгууллагын удирдлага, зохион байгуулалтаар ажлын дадлага, туршлагатай;
  3. Эрүүл мэнд, эм хангамжийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай;
  4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын талаар мэдлэгтэй;
  5. Ашиг сонирхолын зөрчилгүй;
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
  7. Ёс зүйн зөрчилгүй;
  8. Их эмч /уламжлалт, нүд, шүд, хүүхэд, эмэгтэйчүүд, лаборатори, мэс засал, гэмтэл, дүрс оношлогоо, дотор, мэдрэл, халдварт, арьс гоо засал, эм зүйч, эрүүл ахуйч, тархвар судлаач, хоол судлаач, хуульч, дархлаа судлаач, микробиологич, техникийн болон их сургуулийн физикч, электроникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, цахилгааны инженер болон түүнтэй дүйцэхүйц мэргэжил эзэмшсэн инженер

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл
  2. Шинжээчээр ажиллуулахыг зөвшөөрсөн байгууллагын тодорхойлолт
  3. Биеийн байцаалт (төрийн албан хаагчын 1-р маягтаар)
  4. Иргэний үнэмлэхний хуулбар хувь
  5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, лизензийн хуулбар
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 1%

Сонгон шалгаруулалтанд оролцох сонирхолтой хүн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны 17.00 цагаас өмнө Эрүүл мэндийн газар Эдийн засаг удирдлага мэдээллийн хэлтэст ирүүлнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 70363099 дугаарын утсаар лавлаж болно.

 

Хаяг  Эрүүл мэндийн газар

Аймгийн нэгдсэн эмнэлгийн байранд