Аймгийн ахмад, залуу гэр бүлийн ордоны ёслолын өргөөнд тавилга хэрэгсэл авах

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн ахмад, залуу гэр бүлийн ордоны ёслолын өргөөнд тавилга хэрэгсэл авах ийг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн санал ирүүлэх үйлчилгээний зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2015оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, /мэргэжилтэн 70363598/хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, Утас:7036-3598, Факс: 7036-3597

Урилга хүргүүлсэн аж ахуйн нэгж:

1.Хүчит сэлэнгэ ХХК

2.Сүлд Ханба ХХК

3.Уран төмөр хэлхээ ХХК

4.Мөнхийн баярт Од ХХК