Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Сайхан сумын сум дундын эмнэлэг, Сум тосгодуудын эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо :2016.03.01

Тендер шалгаруулалтын нэр: Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Сайхан сумын сум дундын эмнэлэг, Сум тосгодуудын эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-01/2016

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Сайхан сумын сум дундын эмнэлэг, Сум тосгодуудын эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх–ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэгүй авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байхёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу  2014, 2015 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас дээш байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2014, 2015 он) Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байна

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас дээш үнийн дүнтэй ижил төстэй эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн байх. Нийлүүлсэн гэрээ болон захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай

Эрүүл мэнд, спортын яамны:

БАГЦ №1-15, БАГЦ №18-29 БАГЦ №31-48 тус тус

ХХ - Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох, худалдах

БАГЦ №16,17 тус тус

МХХ - Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис ханган нийлүүлэх, импортлох

БАГЦ№30

АХ-Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйтлийн бодис импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Тендерийн хамт дараах төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц № 6 амин дэм, эрдэс бодисууд -338,101 төгрөг

Багц №18  бусад эмийн хэлбэрүүд- 89,021 төгрөг

Багц №22   тарилгын бусад шингэнүүд- 220,088 төгрөг

Багц №29 бусад эмнэлгийн хэрэгсэл -246,939 төгрөг

Багц №30 халдваргүйжүүлэх болон үжлийн эсрэг бодис-171,934 төгрөг

Багц №31  иод, спирт агуулсан ариутгал, халдваргүйтгэлийн бодис-102,499 төгрөг

Багц №33  бусад эм                                      -111,296 төгрөг

Багц №34  цус цусан бүтээгдэхүүн            -63,527 төгрөг

Багц №44 оношлуур /МСНЭ/                       -22,456 төгрөг

Багц №45 оношлуур /МСНЭ/                       -15,750 төгрөг

Багц №47 оношлуур /МСНЭ/                       -54,600 төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2016 оны 06 дугаар сарын 11-ны өдрийг дуустал байна.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 00 аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим систем (www.meps.gov.mn)-ээс авч болно.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597