ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах тухай Шаамар сумын  Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/19 дугаар захирамжийг үндэслэн худалдаа үйлчилгээний 3 байршил, аялал жуулчлалын 3 байршил, жимс жимсгэний зориулалтаар 2 байршилд тус тус газар эзэмшүүлэх тул төсөл сонгон шалгаруулалтыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөсэхлэн 45 хоногийн хугацаатай зарлаж байна.

Эзэмшүүлэх газрын байршил:

Худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын байршил Шаамар сум “4 замын уулзвар”-ын зүүн хойд хэсэгт 3 байршилд

Талбайн нийт хэмжээ: Нийт 7000 м2

Зориулалт: Худалдаа, үйлчилгээ

Аялал жуулчлалын зориулалттай газрын байршил Шаамар сум “Ээж мод”-ны зүүн хойд хэсэгт  2 байршил, “Цэрэг татлага”-ын аманд 1 байршилд

Талбайн нийт хэмжээ: Нийт 30000 м2

Зориулалт: Аялал жуулчлал

Жимс жимсгэний зориулалттай газрын байршил Шаамар сум Ерөө голын гүүрний баруун хойд хэсэгт 1 байршил, Хорооллын урд Бор гүвээнд 1 байршилд

Талбайн нийт хэмжээ: Нийт 100000 м2

Зориулалт: Жимс жимсгэнэ

Төсөл сонгон шалгаруулалтанд орох барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлага:

Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлагыг хавсаргав.

Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа:

2016 оны 04 сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Гэрээний ерөнхий нөхцөл:

Шалгарсан байгуулагатай Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд:

1. Шалгаруулалтанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх

2. Тухайн газарт явуулах ажил үйлчилгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх

3. Төсөл нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх

4. Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж

5. Тухайн хот суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх

6. Улс орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ

7. Төслийн болзолыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах

Төсөл сонгон шалгаруулалтанд сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болох бөгөөд дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино.

1. Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх

2. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх

3. Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх

4. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх

Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:

Шаамар сумын Засаг даргын тамгын газар

“Нэг цонх”-ны үйлчилгээний танхимд

 

Утас: 88131260, 99820760