“Мандал суманд бэлчээрийн гүний худаг гаргах”

Нэг. ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Мандал суманд бэлчээрийн гүний худаг гаргах” ажил гүйцэтгэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Үнийн саналыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 15 минутад цахим хэлбэрээр нээнэ.

Урилга илгээсэн аж ахуйн нэгж:

1.Экогео ХХК

2.Дашдонж ХХК

3. Сүлд хамба ХХК

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, Утас:7036-3598, Факс: 7036-3597, майл хаяг: selenge_haaa@yahoo.com