“Хушаат сумын цахилгааны шугамын шинэчлэлт”

Нэг. ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо:2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Хушаат сумын цахилгааны шугамын шинэчлэлт”-ийн СЭ-ХААА-31/2016 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 15 минутанд цахим хэлбэрээр нээнэ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, Утас:7036-3598, Факс: 7036-3597 мэйл хаяг: selenge_haaa@yahoo.com

 

Урилга илгээсэн аж ахуйн нэгжүүд:

1.Калдеро тубо ХХК

2.Проект ватт ХХК

3.Ажнай буянт ХХК