“Сүхбаатар сумын 2-р сургуулийн дээвэр, гадна фасадны засвар”

ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүхбаатар сумын 2-р сургуулийн дээвэр, гадна фасадны засвар”-ын СЭ-ХААА-45/2016 тоот ажил гүйцэтгэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Үнийн саналыг 2016 оны 05 дугаар сарын 26 -ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 15 минутад цахим хэлбэрээр нээнэ.

 

Урилга илгээсэн аж ахуйн нэгж:

 

1.Төсөв төсөл  ХХК

2.Хялганат нуга ХХК

3.Уран төмөр хэлхээ

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, Утас:7036-3598, Факс: 7036-3597, майл хаяг: selenge_haaa@yahoo.com