“Алтанбулаг, Сүхбаатар сумдад нийтийн бие засах газар барих”

ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо:2016 оны 06 дугаар сарын 20-ний өдөр

 

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Алтанбулаг, Сүхбаатар сумдад нийтийн бие засах газар барих”-ийн СЭ-ХААА- 44/2016 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 09 цаг 15 минутанд цахим хэлбэрээр нээнэ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө, Утас:7036-3598, Факс: 7036-3597 мэйл хаяг: selenge_haaa@yahoo.com

 

Урилга хүргүүлсэн аж ахуйн нэгж :

1.Сүлд ханба ХХК

2.Хялганат нуга ХХК

3.Бурхант Орд ХХК