“Сэлэнгэ аймаг, Сүхбаатар 3-р цэцэрлэгийн Б блокийн их засвар”

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2017.04.24

Тендер шалгаруулалтын нэр: “Сэлэнгэ аймаг, Сүхбаатар 3-р цэцэрлэгийн Б блокийн их засвар

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-15/2017

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сэлэнгэ аймаг, Сүхбаатар 3-р цэцэрлэгийн Б блокийн их засвар”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  100,000 /зуун мянган/  төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ:  110 сая төгрөг ба түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 55 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2  жил/2015 он, 2016 оны жилийн эцсийн тайлан/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 110 сая  төгрөг ба түүнээс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардлагатай

Тендерийн хамт 1,845,270 /Нэг сая найман зуун дөчин таван мянга хоёр зуун далан/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

 

 Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

 Утас:7036-3598, Факс: 7036-3597