ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017.08.24

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь “Аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулж батлуулах /судалгааны ажил/” СЭ-ОНӨГ-46/2017 тоот ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг /мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулж батлуулах /судалгааны ажил/”-ыг  2017 оны 10 дугаар сард хийж дуусгах болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минут-аас эхлэн  ажлын өдөр 09.00 -18.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2017 оны 09 дүгээр 04-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар өргөтгөлийн 1-р давхарт

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар

121 тоот өрөө Утас:7036-3598