“Ойжуулалтын ажлыг 300 га талбайд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх”

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2018.03.23

 Тендер шалгаруулалтын нэр: “Ойжуулалтын ажлыг 300 га талбайд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-67/2018

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ойжуулалтын ажлыг 300 га талбайд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт дараах төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц №1 Ерөө суманд ойжуулалт хийх                    -347,500 төгрөг

Багц №2 Түшиг суманд ойжуулалт хийх                 -695,000 төгрөг

Багц №3 Алтанбулаг суманд ойжуулалт хийх         -695,000 төгрөг

Багц №4 Мандал суманд ойжуулалт хийх                -347,500 төгрөг

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

 

Сонирхсон этгээд www.tender.gov.mn системээр өөрийн тоон гарын үсгийг ашиглан оролцоно.

 

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn