“Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд Сумын болон сум дундын ойн ангиудыг түшиглэн ойн нөхөрлөлүүдэд ойг цэвэрлэх, хаягдал модыг ашиглан шахмал түлш гаргах бага оврын тоног төхөөрөмжөөр хангах”

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр

 

ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд Сумын болон сум дундын ойн ангиудыг түшиглэн ойн нөхөрлөлүүдэд ойг цэвэрлэх, хаягдал модыг ашиглан шахмал түлш гаргах бага оврын тоног төхөөрөмжөөр хангах” СЭ-ОНӨГ-69/2018 тоот барааг нийлүүлэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  50,000 /Тавин мянган/  төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

            Үнийн саналыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 05 минут-аас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 10 минутанд цахим хэлбэрээр нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

 Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn