“Засаг даргын тамгын газрын барилгын өргөтгөл /Сэлэнгэ, Хүдэр сум”

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018.05.16

Тендер шалгаруулалтын нэр: Засаг даргын тамгын газрын барилгын өргөтгөл /Сэлэнгэ,

Хүдэр сум”Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-35/2018

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Засаг даргын тамгын газрын барилгын өргөтгөл /Сэлэнгэ, Хүдэр сум/”СЭ-ОНӨГ-35/2018 тоотажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:             Борлуулалтын хэмжээ: 210 сая төгрөг ба түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 105 сая төгрөг ба түүнээс дээш

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:210 сая  төгрөг ба түүнээс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай /тендерийн баримт бичигт заасан/

Тендерийн хамт3500,000/Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 15  минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30  минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

 Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

 Утас:7036-3598, Факс: 7036-3597

                                                                                                                                                                                                                                Цахим сайт: www.tender.gov.mn