“Сүхбаатар сумын 3-р багийн салхитын аманд дулааны шугам шинээр татах”

ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                   

2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр

                                                           

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүхбаатар сумын 3-р багийн салхитын аманд дулааны шугам шинээр татах”-ын СЭ-ОНӨГ-17/2018 тоот ажил гүйцэтгэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 Тендерт оролцогч нь тендерийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянган) төгрөг цахим систем ашиглан төлсөн байх шаардлагатай. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

            Үнийн саналыг 2018 оны 07 дугаар сарын 20 -ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn  хаягаар тоон гарын үсэг ашиглан илгээсэн байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 07дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 15 минутад цахим хэлбэрээр нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

 Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn